Хүн амын статистик судалгааг авч үзвэл 2010 оны судалгаагаар:
14.3% нь 0-14 нас ( эр 599,735 / эм 571,690 )
67.6% нь 15-64 нас ( эр 620,782 / эм 2,762,789 )
18.1% нь 65-аас дээш нас ( эр 620,782 / эм 869,661 )
Нийт хүн амын 91.1% нь Австри, 4% Югослав ( Харват, Словен, Серби, Босни ), 1.6% Турк, 0.9% Герман, 2.4% бусад улс үндэстэн эзэлдэг байна.
Тус улс нь Швецарь, Герман, Чех, Словак, Унгар, Словен, Итал улсуудтай хил залгадаг ба Дайны дараах үеүүдэд хоригдогсдод, хамгийн ихээр тусламж, дэмжлэг өгч байсан гэдгээрээ одоог хүртэл Европ тивд Онцгой Засгийн газартай хэмээн үнлэгддэг байна. 1995 онд албан ёсоор Европын холбоонд нэгдсэн ба 2002 онд мөнгөн тэмдэгт болох Шиллинг нь Евро мөнгөн тэмдэгтэд шилжсэн байна.
Ерөнхийлөгчийн засаглалтай ба Ерөнхийлөгч Хайнц Фишер нь 2004 оны 7-р сарын 8-д анх удаагаа тус суудалд сонгогдсон. Тэрээр тус суудалд 6 жил суух ёстой ба 6 жилд 1 удаа Ерөнхийлөгчийн сонгууль болдог байна. Энэ жил буюу 2010 оны 4-р сарын 25-нд ээлжит сонгуулиар тэрээр илт давуу буюу 79.3% санал авснаар дахин 6 жил суух эрхтэй болсон байна. Эндээс ард түмний түүнд итгэх итгэл, түүний ард түмнээ, эх орноо гэсэн хандлага хэр их байдгийг та ойлгож байгаа биз дээ!
Австри улс нь Демократ Засгийн газартай ба өөрийн гэсэн үндэсний хэл байхгүй бөгөөд Герман хэл нь тэдний үндсэн хэл болдог байна. Анх би Австри улсад ирээд өөдөөс Германаар яриад байхаар нь Германд ирчихсэн юм болов уу гэж гайхаж байсан шүү! Яг үнэндээ Австри улсын талаар мэдлэггүй нэгэн байсан юм л даа.
Хилийн зурвас 2562 км урт. Чех 362 км, Герман 784 км, Унгар 366 км, Итал 430 км, Лихтенштайн 35 км, Словак 91 км, Словен 330 км, Швецарь 164 км.
Хамгийн өндөр уул буюу цэг нь 3798 м өндөр Гроссглокнер оргил ба хамгийн нам дор цэг нь далайн төвшнөөс 115 м гүн Нюьсидлер нуур юм байнa.
Нийслэл хот нь Вена ( Wien ) ба Вена мужид харъяалагдана. Венийн Вальс гэхээр та ойлгож байгаа биз дээ. Тэр чинь юм шүү дээ.
Үндсэн 8 мужтай ба манайхаар бол аймаг л юм уу даа. Niederösterreich, Oberösterreich, Steiermark, Kärnten, Burgenland, Salzburg, Tirol, Vorarlberg гэх мужуудтай юм байна. За тэгээд муж тус бүр нь хоттой, хот хөдөөгийн ялгаа гэж бараг байхгүй. Энд амьдардаг Монголчууд л хөдөө энэ тэр гэж ярьдаг юм. Яагаад ингэж хэлж байна гэхээр би өөрөө Монголчуудын хэлдэгээр хөдөө амьдардаг юм л даа. Гэхдээ миний хувьд хөдөө биш юм шүү дээ!
Суут уран бүтээлч Амадеи Моцарт чинь Сальцбург хотын иргэн юм байна. Магадгүй таны шүтэн биширдэг уран бүтээлч байж болох юм л даа.