Elisabeth Amalie Eugenie болон дууддаг нэр нь Сиси. 1837 оны 12-р сарын 24-нд Мюньхэн хотноо мэндэлжээ.
Тэрээр 1854 онд Франц Иосефтэй гэрлэсэнээр Австри улсын Их хатан болсон байна. 1867 оноос Унгар улсын Хатан хаан болсон юм.
Хайр дурлал ба Гэр бүл
1853 онд Австрийн Хун тайж Франц Иосеф 23 настай, мөн гэрлээгүй нэгэн байжээ. Түүний эх Хүдэр Ван Сопие түүнд сүйт бүсгүй хайж байсан юм. Тэрээр түүнийг Гүнж Мариа Аннатай, мөн Гүнж Мариа Сидони нартай гэрлүүлэх сонирхолтой байсан байна. 1853 оны зун Баварийн Вангийн хатан Людовик 2 охин Хелен, Елизабет нартай залуу хунтайжийн төрсөн өдрийн баярт уригдан, 8-р сарын 16-нд Бад Ишл хотыг зорьсон байна. Залуу дээдсүүдийг сүй тавьснаар, 1854 оны 4 сарын 24 өдөр залуу хосууд маань Вена хотноо гэр бүл болцгоожээ.
Хүүхэд ба Хүмүүжил
Хуримаас хойш жил шахам хугацаа өнгөрсөн байлаа. Сиси маань дөнгөж 17 настай байсан ба охинтой болсон байна. Охинд Франс Иосефийн эх, Сопие Фридрик хэмээх нэр хайрласан байна. Ирэх жил нь Гисела хэмээх 2 дахь охин мэндэлсэн байна. Шинээр мэндэлсэн охинийг хадам эх болох Сопие, асрагч эхд өгсөн ба Сиси хадам эхийн зөвшөөрөлгүйгээр охинтойгоо уулзаж болохгүй байсан байна. Мөн түүнийг охинтойгоо уулзах бүрт том охин Сопие байнга хамт байлцдаг байсан байна. Анхны аялал ба Унгар улсаар аялах үед түүний 2 охин хоёулаа өвдөж, 2 настай Сопие охин нас барж, 10 сартай байсан Гисела тун удалгүй эдгэрсэн байна. 1858 онд ханхүү Рудольф Франс Карл Иосеф мэндэлсэн байна.
|