Хакер болохын тулд юуг зайлшгүй мэддэг байх ёстой вэ? Вэб хуудсыг ямар аргаар, хэрхэн хакерддаг тухай, түүнээс хэрхэн хамгаалж болох тухай энгийнээр тайлбарлая... Эдгээр аргуудын тухай нарийвчлан заахгүй, зөвхөн юу вэ? гэдгийг нь тайлбарлаад орхих болно. Хакер болохоор сурч эхлэхэд насны хязгаар гэж байхгүй бөгөөд таны авъяас, хөдөлмөр хоёроос чинь бүх зүйл шалтгаална. Маш олон төрлийн программууд ( tools ) байдаг ба эдгээрийг анх системийнхээ алдааг хянах зорилготой бүтээдэг болон аливаа юмыг сайн муугийн алинаар нь ч ашиглаж болдгийн тод жишээ юм. Гэхдээ бусад хүний бичсэн бэлэн программ ашиглаж байгаа хүн программыг бичсэн хүнээс ямагт нэг болоон нэлээд хэдэн алхмын хойно явдаг гэдгийг санах хэрэгтэй. Иймд дотор нь чухам юу болоод байгааг сайн мэдэж байвал ирээдүйд чамд өөрт чинь л хэрэг болно.
Хакер болохын тулд дараах зүйлсийг зайлшгүй мэддэг байх ёстой! 1. Хэрэв ямар нэг программчлалын хэл мэдэхгүй бол Python хэлнээс эхлэх хэрэгтэй. Дараагийн сурах хэл бол С болон С++ хэл, Python хэлнээс илүү чадварлаг бөгөөд сурахад ч гайгүй. Энэ бол зөвхөн үндсэн шалгуур ба хэрэв сайн Хакер болъё гэвэл программчлалын олон хэл мэддэг байх хэрэгтэй. С хэл нь доод түвшний хэл учир цаанаа яг юу хийгээд байгаа нь харагддаг. Харин JAVA дээр цаанаа юу болоод байгаа нь ч мэдэгддэггүй. Нөөцөлсөн зайгаа хүртэл устгасан үгүй нь мэдэгддэггүй хэл шүү дээ! Гэхдээ программ бичихэд илүү хурдан учраас сурахад илүүдэхгүй. С/С++ хэлийг сайн мэддэг хүнд бол эдгээр хэлнүүдийг сурахад хэдхэн хоногийн л ажил болох байх. Мөн Хакеруудын сурах нэг хэл бол LISP программчлалын хэл юм. 2. UNIX үйлдлийн ситемийн үндэс. Ер нь бол Windows, Linux хоёрыг нэг зэрэг компьютер дээрээ суулгаад суралцаад бай. Мөн Linux хэрэглэгчдийн холбоо энэ тэрд элсвэл бүр ч зүгээр. 3. Бас нэг сурах ёстой хэл байгаа, гэхдээ программчлалын хэл биш шүү. Олон улсын хэл English. Гэхдээ Орос юмуу Герман хэлний аль нэгийг мэддэг байхад зүгээр. Эдгээр хэл дээр Хакерын тухай ном, формууд зөндөө байгаа. 4. ТСР/ IP яаж ажилдгийг мэддэг байх зайлшгүй шаардлагатай. 5. Интернэтийн үндэс, түүн дээрх янз бүрийн үйлчилгээнүүд. ( DNS, FTP, HTTP, SSH, Telnet гэх мэт ) 6. Хамгаалалтын талаарх бага зэрэг мэдлэг. ( Firewall, Proxies, Packetfilter гэх мэт ) 7. Хамгийн сүүлчийн хэрэгтэй зүйл бол Хакерын сэтгэхүй. Хааяа нэг Underground Warez Forum-уудаар зочилж байгаарай. "Онгироо сагсуу хүн олигтой Хакер болдоггүй" гэж Элит хакерууд хэлдэг юм байна лээ. Хүний анхаарал хэзээ ч битгий татаж бай гэсэн үг байж болох юм. Чи үнэхээр сайн Хакер болъё гэж шийдсэн бол дараах зүйлсийг бас мэдэх хэрэгтэй: Visual Basic & Visual Basic .NET, VBScript, ASP, ActiveX программчлал, OCX ба DLL контрол, HTML (вэб яаж хийдэг тухай), JavaScript, PERL, Batch программ (DOS орчны программ), PHP, Shell Script. Бас өөрийн гэсэн Remote Admin Tools (RATs) хэрэгтэй. Мөн порт хаяг, IP-г мэддэг болох хэрэгтэй. Proxy сурах хэрэгтэй, яаж anonymous байх тухай. FTP, Telnet, encryption, хоёртын тооллын систем, арванзургаатын тоолын систем, ASCII, Unicode, Хэш-ийн тухай юунд, яaж ашигладаг тухай. Python, Perl хэл болон Java, C/C++ хэлний тухай дараа дараагийн удаад тайлбарлах болно.
|