Гайхамшигтай хүү.
1756 оны өвөл 1-р сарын 27 оройн 20 цаг. Сальцбург хотын Гетрайдэгассэ хэмээх гудамжны 9-р байшин буюу Хагенауэр Хаус гэх олон айлын орон сууцны 3-н өрөө байранд Моцартын гэр бүлд 7 дахь хүүхэд нь мэндэлсэн нь өдгөө та бидний сайн мэдэх Вольфганг Амадеи Моцарт юм.
Гетрайдэгассэ
1761 он буюу түүнийг 4 настайд эцэг Леопольд түүнд төгөлдөр хуур заасан болон ирээдүйн агуу их хөгжимчин болох замийг чиглүүлж өгсөн байна. Түүний анхний тайзан дээрх тоглолт, 1762 онд Мюньхэн хотод байсан байна. Энэ нь нэг ёсондоо хөгжмийн гурвал хамтлаг буюу эцэг Моцарт, эгч Моцарт, хүү Моцарт нар байсан байна. Мюньхэнд тоглосон тоглолт нь тэдний аялан тоглолтын гараа байсан ба 1762 оны намар Пассау хотоос Вена хүртэл Бяцхан авъяастнуудыг тухайн үеийн тайж, ноёдуудад танилцуулахаар зохион байгуулагдсан байна. 1763 оны 6-р сарын 9-д гэр бүлийн хамтлаг маань Герман улс болон баруун Европын орнууд руу хүлгийн жолоо залснаар 3 жил хагас буюу 1766 он 11 сарын 29 Сальцбург хот буцах хүртлээ аялан тоглосон байна. Энэ аялал маш их Амжилт, үр дүнтэй аялал болсон ба Лондон хотноо Иохан Кристиан Бахтай танилцсан байна.
Иохан Кристиан Бах