Цэс
Санал асуулга
Сайтыг маань үнэлнэ үү!
Нийт хариулт: 4
Яг одоо сайтад

Нийт: 1
Зочин: 1
Хэрэглэгч: 0
Хэрэглэгчийн булан
Эхлэл » 2010 » 6-p сар » 16 » Кракер гэж хэн бэ?
9:15 PM
Кракер гэж хэн бэ?
                            - Кракер гэж хэн бэ? - 
Кракерууд  ( Cracker )  бол Хакерын мэдлэгээ муу зүйлд хэрэглэж бусдын компьютерт нэвтрэх, устгах эсвэл сүлжээг хорт муу санааны үүднээс ашигладаг хүмүүс юм. Гэхдээ Монгол улсын нөхцөлд одоогоор Кракерууд буян болж байна. Яагаад гэвэл Монголчууд бидэнд Microsoft Office, Microsoft Windows XP зэрэг программын оригинал хувилбарыг худалдаж авах мөнгө байхгүй учраас Хямд үнэ буюу 1 CD бичих үнээр л олж авахад тус болж байгаа юм. 
      Жишээ нь:   AutoCAD программ анх гарахдаа 2000$  байсан. Бид 2000$-р нэг Диск авч хүчрэхгүй, тэгээд мөнгө хүрэхгүй юм чинь гээд AutoCAD программыг хэрэглэхгүй байлтай биш дээ. Ийм үед л нөгөө Кракерууд тус болж байгаа юм л даа.
     Хэдий тус болж байгаа ч Кракерууд бол муу хүмүүс юм. Хүний хийсэн бүтээлийг үнэ цэнэгүй болгодог, зохиогчийн эрхийг хамгийн их зөрчдөг хүмүүс. Иймд Монголын Программистуудын хийсэн бүтээлийг битгий л кракдаж үзээрэй. Угийн Монголчууд үнэтэй программ худалдаж авч сураагүй хүмүүс учраас жинхэнэ үнээр нь одоо л худалдаж авч сурах хэрэгтэй байна. Үгүй бол нөгөө Монгол улсын Мэдээлэл технологийн ирээдүй гэж 1000 яриад ч нэмэргүй шүү дээ!
     Анх Speaker компаны гаргасан Ангууч программыг 70 мянга орчим төгрөгөөр зарахад, ямар аймаар үнэтэй юм бэ гэж олон хүмүүс бухимдаж хүлээж авсан. Программ хийхэд хичнээн их хүч хөдөлмөр, мөнгө ордогийг мэдэхгүйгээс л тэр. Одоо хүмүүсийн сэтгэлгээ арай л дээр болсон юм шиг санагдаж байна.


Үзсэн: 1721 | Нэмсэн: Kirden | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *:
Email:
Код *:
Хайлт
Календарь
«  6-p сар 2010  »
Да.Мя.Лх.Пү.Ба.Бя.Ня.
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Архив
Найзууд
Найзууд
Copyright MyCorp © 2024