Цэс
Санал асуулга
Сайтыг маань үнэлнэ үү!
Нийт хариулт: 4
Яг одоо сайтад

Нийт: 1
Зочин: 1
Хэрэглэгч: 0
Хэрэглэгчийн булан
Эхлэл » 2010 » 6-p сар » 15 » - Хакер гэж хэн бэ?-
0:33 AM
- Хакер гэж хэн бэ?-
                   
                       


                                  - Хакер гэж хэн бэ?-
 
Хакерууд бол компьтерын систэм дэх алдаа, нууцлалыг сонирхон судалдаг хүмүүс юм. Түүнийг илүү сайжруулж, хамгаалах арга замыг үргэлж эрэлхийлэх дуртай байдаг. Хакерууд Интэрнэтийг өргөжүүлж, UNIX үйлдлийн системийг одоо бидний хэрэглэж байгаа хүртэл хөгжүүлсүн юм.

      Нөгөө талаар вэбд ( систэмд ) зөвшөөрөлгүй нэвтрэхийг хакэрдах гэж хэлж болно. Олон хүмүүс Хакеруудыг сайн хүмүүс, Кракеруудыг  муу хүмүүс гэж ойлгодог нь ташаа ойлголт юм. Хакерууд заримдаа Кракеруудаасаа ч илүү муу зүйлийг хийх нь элбэг байдаг. Яагаад гэвэл мэдлэгийн хувьд Хакерууд нь хэзээд Кракеруудаас илүү бөгөөд хэрэв нэгэнт л илүү мэдлэгтэй юм чинь тэр мэдлэгээ муу зүйлд зарвал яахыг та ойлгож байгаа байх. Харин Кракерууд бол хэзээд муу хүмүүс байдаг гэж ойлгоход ер нь бол болно.

      Хакерыг яаж таних вэ? Хамгийн сайн Хакер хэн бэ? гэж хүмүүс дандаа л асуудаг. Хамгийн Сайн системийн Админ бол Хамгийн Сайн Хакер юм бол уу? Яагаад гэвэл Системийн Админууд өөрсдийн хийсэн юмаа хакердуулахгүйн тулд өөрөө өөрийнхөө системийн алдааг хайдаг. Тэгсээр байгаад Сайн хакер болчихдог. Гэхдээ бусад хүмүүс Сайн хакер гэж ярьдаггүй бөгөөд Elite Hacker гэж нэрлэж заншжээ.

Яаж Элит Хакер болох вэ? гэсэн асуултад доорх шүлгийг зориулъя.
   To follow the path:
Look to the master,
follow the master,
walk with the master,
see through the master,
become the master.

     Энэ шүлгийг санаатайгаар орчуулалгүй тавьсан бөгөөд хэрэв Хакер болъё л гэж бодож байгаа бол Англи хэлний мэдлэг, Java прогмачлалын хэлний мэдлэгээс илүү чухал гэдгийг мэдэх хэрэгтэй.

     Хүн эхлээд эвдэж сурдаг, дараа нь засаж сурдаг гэсэн нэг үг байдаг. Вэбийг хакердах гэж байгаа хүн довтолгооны ганц л арга мэддэг байхад хангалттай бол харин үэбээ хакердуулахаас хамгаалж байгаа хүн бүх аргийг мэддэг байх хэрэгтэй байдаг. Иймээс Сайн Системийн Администратор болоход хэр их хөдөлмөр орох нь харагдаж байгаа байх.
       Битгий шантраарай, битгий залхуураарай!

                         - Хакеруудын ангилал -

Хакеруудыг дотор нь Цагаан хакер ( White hat ), Саарал хакер ( Grey ), Хар хакер ( Black hat ) гэж 3 ангилдаг бөгөөд яагаад ингэж ангилах болсныг тайлбарлая.
      Цагаан хакер: Сайн санаат хакер гэж ойлгож болно. Хэрэв Цагаан хакер вэбээс ( систэмээс ) ямар нэг алдаа буюу нүх олбол энэ тухайгаа тухайн вэбийн Админд нь мэдэгдэж засуулах буюу өөрөө засах аргийг нь хэлж өгдөг. Цагаан хакерууд нь файлыг устгах, ямар нэг мэдээлэл хулгайлах зорилгоор ашигладаггүй.
     Хар хакер: Нэрнээс нь хараад л та шууд ойлгож байгаа байх. Товчхондоо бол Цагаан хакерын яг эсрэг нь. Хүний юманд нэвтэрч ороод устгаад, зугаагаа гаргаж явдаг хүмүүс.
     Саарал хакер: Дээрх 2-с аль альнийх нь шинж чанарыг агуулсан хүмүүс. Хааяа устгаад л, хааяа засаад л. Ихэнх хакерууд энэ төрөлд ордог.
     Newbie: Хэрэв та дөнгөж шинээр сурч эхэлж байгаа бол танд энэ нэрийг өгөх нь дээ.
     Дээр нь бас нэг Хакерын төрөл байдаг нь Script Kiddies буюу Script Weenies юм. Эдгээр нь хакердах талаар ямар ч мэдлэггүй байж болох бөгөөд Хакеруудын хийсэн бэлэн Програмуудыг ( tools ) ашиглаад өөрөө ч мэдэлгүй хакердчих тохиолдол байдаг.
     

     Дараагийн удаад би та бүхэнд Кракер гэж хэн болох талаар танилцуулнаа!
Үзсэн: 3035 | Нэмсэн: Kirden | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *:
Email:
Код *:
Хайлт
Календарь
«  6-p сар 2010  »
Да.Мя.Лх.Пү.Ба.Бя.Ня.
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Архив
Найзууд
Найзууд
Copyright MyCorp © 2024