Цэс
Санал асуулга
Сайтыг маань үнэлнэ үү!
Нийт хариулт: 4
Яг одоо сайтад

Нийт: 1
Зочин: 1
Хэрэглэгч: 0
Хэрэглэгчийн булан
Эхлэл » 2010 » 5-p сар » 30 » Дєрвєн мєчгvй залуу хvн тєрєлхтєнд итгэл найдвар бэлэглэж байна
11:26 PM
Дєрвєн мєчгvй залуу хvн тєрєлхтєнд итгэл найдвар бэлэглэж байна
Єчигдєр интернетээр хэсч байгаад НИК(Nick Vujicic)гэж Австрали залуугийн тухай мэдэж авлаа. НИК бол 28 настай жирийн л нэг тахир дутуу залуу.  Гэхдээ тvvний биедээ байхааргvй их сэтгэлийн тэнхээ хvч, амьдралын тєлєєх тэмvvлэл нь дэлхийн олон сая хvнд "НАРАА САРАА, ЦЭЦГЭЭ, НАВЧААА.............ЧИ ЄЄРИЙГЄЄ ХАРААЧ. ЧАМД БАЙГАА АМЬДРАЛАА ГОЛОХ ХЭРЭГ БАЙНА ГЭЖ VV?" гэж єєрєєсєє асуухад хvргэсэн. 
Амьдрал муухай байна. 76 юу ч хийхгvй байна. АНУ Мянганы сорилтын сангийн мєнгє улс эх оронд дорвитой зvйл хийхэд хvрэхгvй байна. Тиймээс халаас маань хоосон, би ядуу байна. Бас тэднээс болоод олон хvн малаа алдаж, хот нь цайрсан байна. Сэрчмаа хятад хvнтэй суусан байна. Жавхлан гэгээрч, Дээгий шоронд орсон байна. Гантай байна, зудтай байна. Халууцаад байна, даараад байна. Турмаар байна, гоо сайханд ормоор байна. Сурмаар байна, ажилламаар байна, амармаар байна......VГVЙ ЭЭ..... энд нэг л юм буруу байна аа.


Сэтгэл санааны ядуурал хоосрол, оюун ухааны хомсдол тахир дутуу байдал биднийг хvчтэй эзэмдчихсэн юм шигээ. 

      Чиний амьдралын зорилго хvсэл мєрєєдєл юу вэ? Энэ асуултанд бvтэн хариулж чадах залуу ч бараг байхгvй байх аа. Яагаад гэвэл би ч энэ асуултанд одоо шууд хариулж чадахгvй нь. Єєрийгєє Монголын ирээдvйг гэрэл гэгээтэйгээр єєрчилж чадах залуусын нэг гэж итгэж байгаа надад ч энэ асуултыг єєртєє тавьж байсан удаа цєєхєн байгаа нь харамсалтай... Тэгээд бас хааяа амьдралдаа бас ирээдvйдээ гонсгор байдаг....Би ганцаараа ч бол бас яахав тэгтэл манай багийнхны ихэнх нь л над шиг бодол мэдрэмжтэй байгаа.

          Бодоод байсан чинь НИК-ийн хэлдэг зєв юм байна. Бид нvдэндээ харагдахгvй байгаа зvйлсийг байхгvй гэж боддог. Энэ бол том алдаа. НИК-ийг хvмvvс нэг хєлтэй тахир дутуу залуу гэж хардаг тул яг тэгж боддог. Vнэндээ тvvний нєгєє хєлийг, бас итгэл найдвар, хvч чадлыг харахгvй байгаа учраас л байхгvй гэж бодоод байна. Vнэндээ тэр зvйлс харагдахгvй байна гэдэг байхгvй байна гэсэн vг биш шvv дээ. Энэ ер нь энгийн юм байна. Жишээ нь хэн нэг нь халааснаас маань мєнгє харахгvй байж болно бас намайг машингvй байргvй байгааг хараад намайг ядуу амьтан гэж бодож болно. Гэвч энэ нь би ядуу гэсэн vг биш, бас мєнгє, байр, машин огт байхгvй байна гэсэн vг биш. Надад ямар ч материаллаг баялагаас илvv vнэ цэнэтэй баялаг бий. Тиймээс би бас баян хvн юм байна. 

           Учир нь би эрvvл байна, энд тэнд євдєхгvй байна, гар хєл бvтэн байна, нvд хараатай, чих сонсголтой, зvрх хэвийн жигд цохилж байна, сэтгэл санаа ч маш тайван байна. Гэр бvл маань тогтвортой, vр хvvхэд маань зєнгєєрєє торниун єсч байна. Найз нєхєдтэйгєє эгч дvvсийн нандин холбоотой,  ажлын газар, сургуулийн нєхєдтэйгєє ч маш дотно сайхан харилцаатай.....Надад бас бурхан буюу далдын дээд хvчинд итгэх итгэл бишрэл,оюун санааны мастер багш нар байна. Дурдаад байвал маш олон баялаг байна аа. Байгаа баялагийнхаа хэмжээг Авилгатай тэмцэх газраар шалгуулж vнэлvvлэх дээрээ тулбал би чинь харин Монголын тэргvvн баячуудын тоонд нилээн дээгvvр цохиж явах нь л дээ. 

           Найзуудаа, зарим зvйлийг гаднах байдлаар нь болуул битгий шууд дvгнэж байгаарай. Оюун ухаан харалган болчих гээд байдаг юм байна.  Тиймээс болж л єгвєл аливаа юмсын дотоод гоо сайхан мєн чанарыг олж харахыг хичээх нь хамгийн чухал юм байна. Хэрэв ингэж харж чадаж байвал дээрх баялагийн чинь жагсаалт бас дахиад л нэмэгдээд байна гэсэн vг.........

 

Ник Nick Vujicic. Энэ залуу дэлхийн єнцєг булан бvрийн хэдэн арван сая зvрх сэтгэлд амьдралын хvч, эрмэлзэллийг єгч чадсан юм. Хvсвэл та ч єєрийн компанидаа тvvнийг урьж, тvvний гайхамшигтай илтгэлийг сонсож болно. Ник танд болон таны хамт олонд амь амьдралын утга учрыг таниулж, шинэ эрч хvчийг авчрах болно. Хандлага бол єндрийн хэмжээ Єндєрт нисэх урам зориг, онгод ... Амьдрал бол амьдрал. Амьдрал бол олон даваа гvвээтэй гайхамшигт аялал. Гэхдээ аялал яаж тєгсєх бол? Энэ бvхэн зєвхєн чамаас шалтгаална. Хvн амьдралд алдаж сєхрєх vедээ ингээд л дуусгая, бvхнийг орхиё гэж боддог. Гэхдээ хэцvv байдалд орох vедээ тvvнийг тєгєсгєл гэж бодох хэрэггvй. Асуудлын гол нь .... Чи эцсийн цэгт хvрэхдээ бvх чадлаа дайчилж чадах уу vгvй юv гэдэгт байгаа юм. Ямар нэгэн зvйл хийхэд "Тахир дутуу байдал" чамд саад болж болно. Гэвч миний бодлоор хамгийн том тахир дутуу байдал бол дєрвєн мєчгvй байх явдал биш, харин сэтгэл санаа хvсэл зориггvй, сонголтгvй мухардалд орох явдал юм. Чи vнэхээр зєв сонголт хийж чадах уу? Энэ л гол асуудал. Чи амьдралыг харах vнэхээр зєв єнцгийг сонгож чадах уу? Чи дахин хєл дээрээ зогсохыг сонгох уу эсвэл бvхнийг ингээд орхих уу? Чи єєртєє илvv том мєрєєдлийг сонгож бий болгож чадах уу? Хvний амьдралын хамгийн том тахир дутуу байдал бол бvхнийг орхих шийдвэр гаргах явдал юм. Яагаад гэвэл чи хэзээ нэгэн єдєр бvхнийг орхих юм бол итгэл найдвар чам дээр дахин хэзээ ч ирэхгvй. Гагцхvv бvхнийг орхиогvй байгаа vед итгэл найдвар чамд байсаар байх болно. Би бусдыг зоригжуулах vнэхээр дуртай. Би бусдыг зоригжуулах дуртай, тэдний бvхий л нєєц боломжийг нээж тэдэнд ойлгуулахыг хvсдэг. Би єєрийн амьдралын зорилгоо хэдийнэ олсон. Би єєрийн хvч чадлаа ч олсон. Харин одоо би, таныг олоосой гэж чин сэтгэлээсээ хvсч байна. Алдаа гаргаж, унаж бvдрэхээс огтхон ч битгий ай. Алдаа гаргаж ялагдах бvрт танд цоо шинэ мэдрэмж, туршлага бий болсон байна. Энэ нь дараагийн сорилтыг хvлээн авахын бэлтгэл болох юм. Та дахин ийм даваан дээр бvдрэхгvй байхыг сурсан байх учир цаашаа явсаар байх болно. Єнгєрсєн бvхнийг ардаа орхи, март. Зєвхєн урагшаа тэмvvл. Тэгээд итгэл найдвараа хэзээ ч битгий орхи. Та заавал ялах болно. Урагшаа зоригтой алх, битгий няцаж ухраарай. Хэрэв юу ч намайг няцааж ухрааж байгаагvй гэвэл таныг хэн няцааж ухраана гэж? Хамгийн томоор мєрєєд. Ямар ч зорилгогvй бол ямар нэг зvйлд хvрэхэд маш хэцvv байх болно. Гэхдээ ямар ч мєрєєдєлгvй бол зорилгогvйгээс ч бvр хэцvv байх болно. Та хамгийн томоор мєрєєд, мєрєєдєж чадаж байгаагийнхаа хирээр том мєрєєд. Холч хараа ба зорилго Ихэнхдээ бид vйл явдлын утга учир, сайн сайхныг харч чаддаггvй. Танд харагдахгvй байгаа учраас тэр байхгvй байна гэсэн vг биш. Хэн нэгэн хvн галт тэргэний буудал дээр иртэл зам дээр галт тэрэг байхгvй байгааг харлаа гэж бодъё. Тэгээд "Галт тэрэг байхгvй байна. Би явлаа" гэж хэлэхгvй шvv дээ. Тэр мэдээж дараагийн галт тэрэг ирэхийг хvлээнэ. Яагаад? Яагаад гэвэл цагийн хуваарь дээр ирнэ гэж бичээстэй байгаа учир. Чи хvнд байдалд байхдаа итгэл найдварыг олж хардаггvй, гэсэн ч энэ чинь итгэл найдвар байхгvй гэсэн vг огтхон ч биш. Олон хvн намайг ганцхан хєлтэй л гэж боддог. Яагаад гэвэл тэд нєгєєдєхийг нь харахгvй байгаа болоод л тэр. Би тєрєлхийн дєрвєн мєчгvй, гэхдээ л энэ хязгаар чєлєєгvй хvний орчлонд амьдарсаар байна. Харин таны хувьд?

 
Үзсэн: 1801 | Нэмсэн: Kirden | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *:
Email:
Код *:
Хайлт
Календарь
«  5-p сар 2010  »
Да.Мя.Лх.Пү.Ба.Бя.Ня.
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Архив
Найзууд
Найзууд
Copyright MyCorp © 2024