Цэс
Санал асуулга
Та юуг илүү их хүсч байна?
Нийт хариулт: 6
Яг одоо сайтад

Нийт: 1
Зочин: 1
Хэрэглэгч: 0
Хэрэглэгчийн булан
Эхлэл » 2010 » 5-p сар » 30 » Баяртай гэж хэлмээргvй байна
11:08 PM
Баяртай гэж хэлмээргvй байна
Дєрвєн жилийн тэртээх навчис хаялсан намрын, сэрvvхэн хирнээ сэтгэлд дулаахан тэр єдєр Засгийн газрын ордны дэргэдэх Хvмvvнлэгийн Ухааны Их Сургуулийн ихэмсэг барилгын ємнє догдолж хєєрсєн зуу зуун залуухан зvрх цугласан байв. Тэдний дунд хамгийн ихээр булиглаж, "оюутан” хэмээх эрхэм нэрийн эзэд болсондоо єєртєє итгэж ядах нэгдvгээр курсынхны эгнээнд би гэдэг хvн єєрийгєє нэг их том болчихсоноор тєсєєлж, додигор зогссоныг яана. 


Хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа єндєрлєх тийшээгээ хандаж, захирал, багш нар vг хэлж дуусмагцаа нэгдvгээр ангийн нэг оюутанг сэтгэгдлээ хуваалцахыг хvсэхэд нvд нь гялалзсан нэгэн шавилхан бор охин идэвхтэй гэгч нь гарч ирээд л цовоо дуугаар хэдэн vг хэлсэн нь хожим анги хамт олныг минь удирдах ангийн дарга маань болох учиртай хvн байсныг тэр vед яахан гадарлах вэ. Єнєєдєр бие биенээ арван хуруу шиг мэддэг болж, яг л тэрсхэн єссєн нэг айлын жаалууд шиг муудах vедээ муудаж, сайдах vедээ сайдаж явдаг ангийнхныхаа нэгийг хамгийн тvрvvлж олж харсан минь энэ. 

Сургуулийн хонх хєгжилтэй жингэнэхдээ борооны дараах салхитай жаврыг vргээж, дєрвєн жил жаргал зовлонгоо хуваалцах хамт олонтойгоо уулз даа гэсэн шиг хvн бvрийг дотогш урьсансан. Сургуулийн vvдээр алхмагцаа л хичээлийн хувиар хаана байдгийг нь бvртгvvлэхдээ ирж байсны хувьд мэддэг болсон тул очиж хартал 1-11-р анги 2-ын 204-т гэсэн байсныг нь нэгдvгээр байрны хоёр давхрын 204 номер хэмээн ойлгож, буруу ангид орчихоод, єєрийгєє танилцуулж нилээн суусны эцэст мэдээд, ичингvйрэн гvйж гарч байснаа тод санадаг юм. Ингээд яг хувиарын дагуу зєв ангиа орж оллоо гэтэл бас л буруу,  байсныг хэд хоногийн дараа олж мэдсэн дээ. Наранд цохиулсан эргvv тєлєг шиг мунгинуу амьтан байж дээ гэж уншигч та бvv зэмлээрэй. Хэргийн учир нь англи хэлний орчуулагч-сэтгvvлчийн хос мэргэжилтэй vе тэнгийхэн маань 1-11, 1-4 гэсэн хоёр ангид хуваагдаж, хичээллэх ёстой байсан юм санажээ. 9-р сарын эхээр хэн нь аль ангид орох вэ гэдгийг англи хэлний тєвшин тогтоох шалгалтаар шийдэж,  би ч яг зєв ангидаа орж билээ. Хичээл эхлээд хоёрхон долоо хонож байсан ч эхэлж орсон ангийнхандаа дасчихаад, єєр ангид орно гэхлээр нэг л сэтгэлд багтахгvй тэрvvхэн тэндээ "шаналж” байсныг нуух юун. Магадгvй тэр цагийн бяцхан шаналал маань 3-р ангиасаа нийлэх учиртай байсан хоёр ангийн дулаахан уур амьсгал, анги гэдэг vгний жинхэнэ тод жишээ болсон манай бяцхан хамт олны єнєєдрийн байдлыг надад зєгнєсєн мэт санагддаг. 

Орох ёстой бvлэгтээ хувиарлагдсан эхний єдєр ихэмсэг, хєндий уур амьсгал намайг угтаж байсныг нуух юун. Шинэ ангийнхан маань бvгд цаанаа л нэг ихэмсэг охидууд нь цэмцгэр хээнцэр, хєвгvvд нь дуу цєєтэй, хичээлдээ шаргуу байж билээ. Харин 1-4-ийнхэн бол аанай л нэг жvжигчний ангийнхан шиг дуу хуур болж, хvн даахааргvй тоглоом шоглоом хоорондоо хийцгээнэ. Хичээлийн єдрvvд єнгєрєх тусам 1-11-тээ дасаж, хvйтэн хєндий гэмээр баг зvvсэн хамт олон минь аяндаа бага багаар хайлсаар нэг л мэдэхэд хэн хэнийгээ арван хуруу шиг мэддэг болчихсон байж билээ. 
Ангийн маань цэцэг цэврvv шиг эмзэгхэн хирнээ уулын гєрєєс шиг омголон нэгэн охин анхны хичээлээс л анхаарал татаж, "хамт буфет орох уу?” – гэж асуусан минь бидний vй зайгvй нєхєрлєлийн эхлэл болсон юм. Завсарлахаар хамт бууж, 450-ийн кекс хувааж идэнгээ элдвийг хєєрєлдєх зуураа хоюулхнаа юм шиг л авирладаг байжээ. Хэнэггvй толгойлоод хэд хоног хичээл таслаад ирэхэд минь харин ангийн хамгийн сайн найз маань эрх бvжин шиг дураараа охинтой хошуу холбох болсонд нь битvvхэндээ харамлаж, тэрvvхэн тэндээ найзыгаа булаацалдан єрсєллдєг байснаа санахаар залуу насанд зайгаа тавьж єгч амжаагvй байсан хvvхэд цагийн гэнэхэн бодол минь хичнээн хєєрхєн бєгєєд харалган байсныг бас, оюутан насны нєхєрлєл ямар эмзэг юм болохыг  ойлгосон доо.  Хэд хоног найздаа гомдоод, нэг их "гологдож” уцаарласан амьтан ганцаараа явж байснаа санахлаар инээд хvрмээр бас ичмээр ч юм шиг. Найзыг минь булаасан, єєдгvй охин доо гэж дургvйцэж явсан хvнтэйгээ єнєєдєр амьдралын уртад хагацашгvй андууд болно гэж тэр цагийн гэнэн салхи надад шивнээгvй єнгєрсєн нь ч залуу насны ололт, бас алдаа юм даа. Энэ хоёр бvсгvйтэй хамт байхдаа би vнэн голоосоо инээж, энэ хоёртой муудалцахдаа чин сэтгэлээсээ уурлаж, эдний дундаас л би єєрийгєє олсон юм.

Тусдаа хичээллэсэн эхний хоёр жилд мэргэжил нэгт нєгєє ангитайгаа хамт лекцэнд суух болохоороо л єєрийн эрхгvй дор бvрнээ хєєрч, ямар ч багшийн хичээлийг нэг л мэдэхэд нийлж байгаад vймvvлж орхидог байж билээ. Ангийн танхил охинд нєгєє ангийн залуу таалагдаад ширээрvv нь шидэх цаасандаа захиа дайж, нєгєє ангийн бондгор хєвгvvний амнаас гарах vг бvрээс, тvvний vй зайгvй найзын хvvхдэрхvv гэмээр араншин vйлдлээс нь инээх шалтгаан ундарч, арван жилдээ хамт сурч байсан зарим нь уулзаагvй зуун жил болсон багын андууд шиг л хошуу холбон, бие биенээ мэддэг болоод удаагvй найзууд нь болохоор єнгєрсєн амьдралдаа туулсан єхєєрдєм дурсамжуудаа ам уралдан хvvрнэцгээнэ. Харин 3-р ангиасаа хоёр бvлэг нэгдэхэд л арга билэг хоёр нэгдэхээрээ нэгэн цогц болдог шиг ёстой л нэг есєн шид нь бvрдсэн цоглог хамт олон болж чадсан юм. Ангийн дарга бидний тєлєє "зvтгvvрийн депо” шиг л гvйж, олон хvvхэдтэй ээж шиг л хvн болгонд анхаарал тавина. Заримдаа ємнєєс нь залхмаар vе гардаг ч, мань хvн тєвєгшєєх нь битгий хэл улам бvр бидний ємнєєс неревтэж, зад загнах vедээ загнаад, тэр тусмаа тэнхим даяар алдартай "сахилгагvй хоёр” хєвгvvнээ болохгvй бол чихдэж байгаад л ухааруулж єгнє дєє.  
Залуу насны улаан цус судасны хана цоолох шахан буцалж, эзнийгээ шvлс нь савирсан галзуу араатны аманд толгойгоо хийхээс ч сийхгvй болгодог хойно наргиж цэнгэх vе бидэнд гарна. Бvх тєрлийн нийллэг, арга хэмжээнд манайхан хамгийн дуу шуутай нь, хамгийн алиа марзан нь, бас хамгийн єнгєлєг нь. Дуулж хуурдахдаа алтан гургалдай, бvжиглэж наргихдаа уран жиргээхэй... Гэхдээ яг цагаа тулахаар ухаалаг, хэр хэмжээгээ мэддэг юм шvv. Ямар сайндаа багш нар: танайх тэргvvний анги шvv, гэхдээ "муу vлгэр дууриалаараа” гэж тоглоом шоглоом болгон ярьдаг байх вэ дээ. 


Нэг л мэдэхэд бусдын анхаарлын тєвд орчихсон байдаг нийтэч хамт олон минь дєрвєн жилийг хамт vдэхдээ бас ч гэж тэргvvний сурагчдын орон зайг хоосон vлдээгээгvй юм шvv. Сурлагаараа биш юмаа гэхэд ямар нэгэн, тэр тусмаа сэтгvvлзvйн салбарт єєрийнхєє хэмжээнд амжилт олсон оюутан ч цєєнгvй бий. Тєгсєж, дипломоо гардаагvй хэдий ч телевизэд хєтлєгч, редактор хийгээд 3 жилийг vдэж байгаа 2,3 хvvхэд, тэдний дунд бvхэл бvтэн телевизийн нvvр царай болоод явж байгаа дотны найз минь, гаднаас нь харахад салхины аясаар хийсдэг ганган цэцэг шиг хирнээ хичээлээ л хийхгvй бол унтаж чаддаггvй чармайлттай, ирээдvйн улаан дипломны эзэгтэй, хvvхэд насаа хариагvй байхад єнчрєхийн зовлонг амсаж, яс нь бэхжээгvй нуруун дээрээ тэрсхэн дvvгийнхээ хувь заяаг єєрийнхтэйгєє vvрч vлдсэн ч тэргvvний сурагчдын нэг хэвээр байгаа євєрмєц тєрх шигээ євєрмєц араншинтай залуу, дєрвєн жил сагсны ертєнцєд ангийнхаа болоод сургуулийнхаа нэрийг гаргаж байгаа тамирчин, урлагийн арга хэмжээ болоход биднийгээ аваад гарчихдаг "бvжигчин”, "дуучид” гээд манай ангийн сайчууд мундахгvй.  

Ирээдvйн ган vзэгтэй сэтгvvлчид, уран хэлтэй орчуулагчид болох бидэнд эрдмийг зааж, оюутан насны гэгэлзэм дурсамжийн салшгvй хэсэг болсон багш нарыгаа дурьдахгvй єнгєрч vл болно. Ерєєс анхны сэтгэгдэл бvхэн сод байдаг болохоор ч тэр vv, сэтгvvлзvйн Дагиймаа багшийн эхний лекцийг хичээлийг хэзээ ч мартдаггvй юм. Нарийхан ємдийг, бариу цамцтай хослуулсан аятайхан бvсгvй хаалгаар орж ирмэгцээ л халаасандаа гараа хийж, хээгvй гэгч нь зогсчихоод л биенээсээ гарамгvй баргилдуу хоолойгоор єєртєє итгэлтэй, хээ шаагvй ярьж эхэлсэн нь цаанаа л нэг ер бусын мэдрэмжийг тєрvvлж байсныг бидний хэн ч мартаагvй. Хонх дуугарч завсарламагц л ангийн охид єєр хоорондоо: "Энэ багш шиг л болох юмсан”- гэж дуу алдацгааж байсныг нуух юун. Єглєє сэрэхэд радио, зурагт ажиллахгvй, сонин тvгээхгvй байвал та нар яах вэ? -гэсэн тvvний анхны хичээлийн асуулт бас сэтгэлд гvн хоногшиж, одоо ч гэсэн бидний хамгийн ярих дуртай сэдэв болон vлдсэн. Далайлт нь том ч, буулт нь зєєлєн Цэмбэл багшийг энд дурьдахгvй єнгєрвєл оюутан цагийн маань дурсам дундарчихна. Учир нь бидний хєгжилтэй дурсамжууд, нулимсаа гартал инээж, бас хамгийн ихээр харамсаж, гэмшиж байсан vеvvд, vгний уранд цохиулж, бишрэн балмагдаж байсан мєчvvд зєвхєн тvvнтэй нягт холбоотой. Тvvн шиг хурц хэл, огцом араншинтай боловч хvvхэд шиг хєгжилтэй зантай хvнтэй урьд хожид уулзаж байсан хvн бидний дунд vгvй л болов уу. Охид нvvрээ тольдоод хичээлдээ анхаарахгvй, хєвгvvд хоорондоо хvvрнэлдээд самбарлуу харахгvй байх нь багшийн уйлах нь холгvй гомдоод хаалга савж гарах шалтгаан нь болно. Хойноос нь бид ангиараа шахуу тэнхим дээр очиж, уучлал удаан гуйсны эцэст эргvvлээд оруулдаг байснаа, хичээл тасалдаг гээд журналан дээр нэрээ даруулчихаад уйлж байсан мєчєє санахлаар одоо хєгжилтэй бас сэтгэлд єег байх ажээ. Хэдий сvржиндvv юм шиг санагдавч, vнэн хэрэг дээрээ зарчимч хvний зарчмаас гажвал юу болдгийг багш бидэнд дээрх vйлдлээрээ зааж, амьдралын нэгэн сургуулийг vзvvлсэн юм. 

Харин англи тэнхим бол бидний сургууль дээрх байнгын vvдийг нь сахиастай байдаг ганц газар билээ. Бараг бvх багш нар манайд ордог болохоор хэний яанаагvй дотно мэддэг болж, хэн багш хэдэн хvvхэдтэй, хэнийх нь машины дугаар хэд, утас нь хэд, нєхєртэй юу vгvй юу гээд л сэтгvvлчийн мэргэжилтэй болохоороо ч тэр vv хэдэн багш нараа алган дээрээ тавьсан юм шиг мэдчихнэ. Цоглог давлиун атлаа гойд арга барилтай Ира багш, зарчимч шудрага, хатуу чанга хирнээ Сумъяа багш, Хичээл орохоор багш нарыгаа явуулаад л, сэтгэл нь жаахан тавгvй байгаа нэгнийг нь яаж ийж байгаад л инээлгэчихнэ шvv дээ. Заримдаа бvр арай эрээ цээргvй юм уу даа гэж ангийнхныхаа ємнєєс багш нарын дэргэд нvvр улайх vе цєєнгvй гардаг. Гэхдээ л зан авир хурц, олны дунд гялалзах амбицтай, сэргэлэн цовоо, хєгжилтэй дуу хууртай айлын эрх хvvхдvvд нэг доор цугларчихсан хойно нvvр улайлаа гээд залруулж чадахгvйгээс хойш яах билээ гэж боддог юм.

Ийм нэгэн хамт олон 2010 оны хаврын сvvлчээр сургуульдаа баяртай гэж хэлэхээр дор бvрнээ догдолж, жинхэнэ амьдралд хєл тавих агшнаа єєдрєг тєсєєллєєр дvvрэн хvлээж байна. Vvр цvvрийн цагаар ангийнхныгаа зvvдэлээд сэрэх нь элбэгшиж, єнгєрєн єнгєрєх єдрvvдийн тоогоор хэн хэндээ улам л дасаж, дараагийн намраар эргэн уулзахгvй гэсэн бодол цээж хєндийрvvлж, нvд нулимсаар дvvргэнэ. Гэхдээ олны дунд одтой, цоглог хийморьтой, хоорондоо эвтэй байсан залуу насны нэгэн бvлэг минь бид бvхний ирээдvйн амьдралыг гэрэлт дурсамжаар дvvргэнэ биз ээ. Олон салаа замаар амьдрал єєд алхахдаа хорвоогийн ямар ч нугачаанд хэзээ ч мартахгvй гэгээн дурсамж, гэгэлзэх сэтгэлийн оньс болсон оюутан нас минь баяртай, бас хязгааргvй их баярлалаа.

Бичсэн. ХУИС-ийн АНГЛИ ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ-СЭТГVVЛЧИЙН 
4-2 ангийн оюутан Б.Хаш-Эрдэнэ.
Үзсэн: 1370 | Нэмсэн: Kirden | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *:
Email:
Код *:
Хайлт
Календарь
«  5-p сар 2010  »
Да.Мя.Лх.Пү.Ба.Бя.Ня.
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Архив
Найзууд
Найзууд
Copyright MyCorp © 2024